Jump to content

Партишн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
10:18, 15 Арванхоёрдугаар сар 2022-ий байдлаарх Chinneeb (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

Партишн (Англи: Partition) буюу Хуваарилалт нь компьютерын санах ой бүхий хатуу дискийг яг тусдаа өөр нэг хатуу диск байгаа мэт өөрийн биеэ даасан хэсгүүдэд хувааж өөр үйлдлийн систем суулгах юм уу аль эсвэл өөр хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон тусдаа файлын систем суулгах , удирдахад дөхөмтэй бага хэсгүүдэд хуваах зорилгоор ашиглахыг хэлнэ.
Тусдаа хуваарилалттай хатуу дискнүүдийг үүсгэхийн тулд санах ойн хуваарилалт үүсгэх тусгай програм ашиглана ингэсний үндсэн дээр өөр өөр хэмжээтэй санах ой бүхий хатуу дискнүүд үүсэх юм. Хуваарилалт болгон өөрийн гэсэн эхлэх цилиндр төгсөх цилиндрүүдтэй байдаг уг цилиндрүүдийн хэмжээ тухайн хатуу дискний хэмжээнээс шууд шалтгаалдаг .

Санах ойтой хатуу дискнүүдээ салгаж хуваарилалт хийхийн ач холбогдол болон давуу талууд:

  • Хэрэглэгчийн файл болон үйлдлийн системийн файлуудыг салгаж өгөх ингэснээр тухайн үйлдлийн системийн cloneбуюу хуулбарыг үүсгэх дахин сэргээж болох давуу талтай
  • Зөвхөн үйлдлийн системдээ зориулж тусдаа санах ой хадгалах хуудаслалт зэрэг боломжуудаар хангагдана.
  • Олон удаа ашиглагддаг програм болон файлуудыг хооронд нь ойрхон байлгах
  • Одоо байгаагаасаа тусдаа өөр үйлдлийн систем суулгах Жишээлбэл: Windows үйлдлийн системтэй байж байгаад өөр Linux юм уу эсвэл MacX үйлдлийн систем суулгаж компьютер асах үед хэрэглэгч аль үйлдлийн систем энэ удаад ажиллах вэ гэх зэрэг сонголтууд олгодгоороо давуу талтай юм.
  • Зарим нэг маш хэрэгтэй үйлдлийн системийн файлууд хэрэглэгчийн хувийн файл зэрэг чухал мэдэээллүүдийг хадгалах хамгаалах боломж олгоно , жишээлбэл хэрвээ ямарваа нэгэн халдлага боллоо гэж бодоход нэг үйлдлийн систем чинь гэмтлээч өөр хуваарилагдсан хатуу диск нь дээр байгаа чухал мэдээллүүдэд нөлөөлөхгүй юм.