Албанийн төрийн далбаа
Албани Улсын Төрийн далбаа | |
---|---|
Далбааг таних тэмдэг: | ?? |
Талуудын харьцаа: | 5:7 |
Албан ёсоор хэрэглэсэн: | 1992 оны 4-р сарын 7 |
Албани Улсын төрийн далбааны төв хэсэгт улаан өнгийн дэвсгэр дээр хар өнгийн хоёр толгойтой бүргэд бүхий далбаа юм. 1992 оны дөрөвдүгээр сарын 7-ноос хойш өнөөгийн хэлбэрээр байгаа. Хос бүргэд нь Византын Эзэнт Гүрэн ба Ариун Ромын Эзэнт Гүрний үеэс эхлэн хэрэглэгдэж байсан эртний бэлгэдэл юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Гарал
[засварлах | кодоор засварлах]Төрийн далбаа нь 15-р зуунд Османы Эзэнт Гүрний эсрэг албаничуудыг удирдан тэмцээд, богино хугацаанд тусгаар тогтнуулсан (1443 оноос 1478 он хүртэл) Албанийн үндэсний баатар Скандербегийн тамганы дүрснээс улбаатай. Скандербегийн тамганы бүргэд нь эргээд Византын Эзэнт Гүрнээс гаралтай аж. Туркүүдийн өөдөөс 25 жилийн турш насан эцэслэх хүртлээ 25 томоохон тулалдааныг удирдан тэмцсэн Скандербегийг хүндэтгэн 25 өдтэй хос толгойтой бүргэдийг түүнд олгожээ.
Хос бүргэдийг Итали дахь албаничуудын нэгэн овог болох Арберешуудын дунд уламжлагдан хадгалагдсаар орчин үетэй золгожээ. Бүргэдийн дүрс нь Неаполь дахь Скандербегийн ач хүүгийн шарилын чулуун дээр өнөөг хүртэл байдаг байна. Далбаа 19-р зууны төгсгөл үеэр албаничуудын үндэстний үзэл дээшлэхтэй зэрэгцэн Османы Эзэнт Гүрнээс гадуур хэвлэгдсэн албанийн нэгэн хэвлэл дээр нийтлэгдсэнээр эргэн гарч ирсэн байдаг.[1]
Түүхэн төрийн далбаа
[засварлах | кодоор засварлах]-
? Албанийн Түр Засгийн Газар (1912-1914 он)
-
? Албанийн Вант Улс (1920-1925 он) ба Бүгд Найрамдах Албани Улс (1925-1926 он)
-
? Бүгд Найрамдах Албани Улс (1926-1928 он)
-
? Бүгд Найрамдах Албани Ард Улс (1944-1946 он)
-
? Бүгд Найрамдах Албани Ард Улс (1946-1991 он) ба Бүгд Найрамдах Албани Улс (1991-1992 он), талуудын харьцаа 5:7
Албанийн бусад далбаанууд
[засварлах | кодоор засварлах]Төрийн ба тэнгис дэх дайны далбаа нь ЗХУ-ын Тэнгисийн Зэвсэгт Хүчний далбааг эхээ болгожээ. 2008 оны нэгдүгээр сарын 1-нд зэвсэгт хүчний төрөл бүрийн салбарууд өөр өөрийн гэсэн далбаатай болжээ..[2]
-
Ерөнхийлөгчийн далбаа
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ekrem Bey Vlora: Lebenserinnerungen (1912 bis 1925). In: Mathias Bernath (Hrsg.): Südosteuropäische Arbeiten. Band II. R. Oldenbourg Verlag, München 1973, ISBN 3-486-47571-1.
- ↑ Албанийн Зэвсэгт Хүчний салбаруудын далбаа ба тэмдэг (зурагтай; PDF; 2,8 MB).