Jump to content

Мерси Кор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мерси Кор нь хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага. 1979 оноос хойш 106 улсад 1,5 тэрбум ам. долларын тусламж үзүүлсэн.[1] Хойд Америк, Европт төвтэй тус байгууллагад нийт 3500 ажилтан ажиллаж, 35 улс орны 16,4 сая хүн амд хүрч ажилладаг.[1]

Эрхэм зорилго Мерси Кор дэлхийн улс орны орон нутгийн иргэдэд аюулгүй баталгаат орчинт, үр бүтээмжтэй болон үнэн шударга нийгэм цогцлон байгуулахад дэмжлэг үзүүлж, зовлон бэрхшээл, ядуурал гуйланчлал болон дарлал мөлжлөгийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

Улс орны зорилго Хөдөө орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд бүхий л нөөцийг дайчилж дэмжлэг туслалцаа үзүүлэх

Бид юу хийдэг вэ Мерси Кор Монгол дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болохуйц дараахь гурван чухал салбарт тогтвортой өөрчлөлт шинэчлэл хийхийг зорьж байна, үүнд:

1.Эдийн засгийн хөгжлийн салбарт - Мерси Кор орон нутгийн иргэдэд чиглэсэн, зах зээлд суурилсан чиг хандлага баримтлаж урт хугацааны тогтвортой өөрчлөлт шинэчлэл хийж, мэдээ мэдээлэл, сургалт зөвлөгөө, зээл санхүүгийн үйлчилгээ, бизнесийг дэмжих үйлчилгээ болон зах зээлийн хүртээмжийг сайжруулах тогтвортой арга механизмыг бий болгон хөгжүүлэх 2.Иргэний нийгмийн салбарт - Мерси Кор тухайн улс орны иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд дараахь үйл ажиллагаа явуулж байна, үүнд: а. орон нутгийн иргэдийг идэвхжүүлж иргэний нийгмийг төлөвшүүлэх, б. иргэний нийгмийн байгууллагуудын эрэлтэд тулгуурласан, хариуцлагатай, тэдний нэр хүндийг нь өсгөн тухайн орон нутгийн иргэдтэй тогтоосон харилцаа холбоог нь бэхжүүлэхэд тус нэмэр болох үйлчилгээ үзүүлэх чадавхийг дээшлүүлэх, в. орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах сонирхогч талуудын хооронд ил тод нээлттэй, хариуцлагатай болон харилцан ойлголцох байдлыг дээшлүүлж, мэдээлэл солилцох, олон нийтээр хэлэлцэх ба төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх үйл явцыг идэвхжүүлснээр төр, иргэний нийгэм ба хувийн хэвшлийн үр бүтээмжтэй харилцааг хөгжүүлж бэхжүүлэх. 3.Байгалийн нөөцийн менежментийн салбарт - Мерси Кор мэдээ мэдээлэл, дэвшилтэт техник технологийн хүртээмж болон ашиглалтыг сайжруулснаар сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй бэлчээрийн талхлагдал, цөлжилтийн үр нөлөөг багасгах, байгаль орчинд ээлтэй арга технологийг нэвтрүүлэх, байгалийн нөөцийг хамтран ашиглах тогтолцоог боловсронгуй болгох сонирхлыг төрүүлэх урамшууллын хөшүүргийг бий болгож ашиглах. Бид хаана ажилладаг вэ Мерси Кор Монгол үйл ажиллагаагаа гол төлөв хөдөө орон нутагт хэрэгжүүлж байна. Зарим үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд явагддаг ч үндсэн үйл ажиллагааг байнгын төлөөлөгчийн газар бүхий Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 12 аймагт төвлөрүүлэн явуулж байна.

  1. 1.0 1.1 "2007 annual report" (PDF). Mercy Corps. Татаж авсан: 2008-11-08. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)

Гадны вэбсайтууд

[засварлах | кодоор засварлах]