Хайч, чулуу, даавуу
Appearance
Хайч, чулуу, даавуу нь Азид үүсч дэлхийн ихэнх улс оронд түгэн дэлгэрсэн гараар тоглох наадгай юм. Хуруудах, зоос шидэж тоо сүлдийг нь үзэхтэй төстэйгөөр шодох, гараагаа үзэх, тэнцээ таслах зэрэг ижил зорилгоор нааддаг.
Дүрэм
[засварлах | кодоор засварлах]Хоёр хүн тоглох бөгөөд тоглохдоо хайч, чулуу, даавуу гурвын аль нэгийг гараар дүрслэн үзүүлдэг. Хайч нь даавууг хайчлан, даавуу нь чулууг ороон, чулуу нь хайчийг эвдлэн дийлнэ. Харин тоглогчид ижил дүрс гаргавал тэнцдэг.
Хайч, чулуу, даавуу нь зоос шидэх, шоо хаях зэрэг зөвхөн аз сорьсон наадгайг бодвол өрсөлдөгчийнхөө арга барилыг судлах зэрэг чадвар шаарддаг.