3 сарын 12
Харагдац
Түүхэн жилийн өдөр 2 сар · 3 сар · 4 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
3 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 71 дахь (өндөр жил бол 72 дэх) өдөр юм. Мөн он дуустал 294 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 538 - Остроготын хаан Витижес Ромын бүслэлтийг эцэслэх тулаанд ялалт байгуулж, бүслэлтээс чөлөөлөв. Ромыг тулаанд ялагдсан Византын эзэнт гүрний жанжин Белисариус орхин гарчээ.
- 1550 - Одоогийн Чилийн нутагт Испанийн 700 гаруй цэрэг Педро де Валдивиагийн удирдлага дор Мапуче омгийн 60,000 цэрэгтэй цуст тулаанаа эхлүүлэв.
- 1622 - Есүсийн нийгэмлэгийг үндэслэгчид болох Лоёола Игнатиус, Френцис Завьер нарыг Ромын Католик сүмээс гэгээнтэн болгожээ.
- 1689 - Ирландад дайн дэгдэв.
- 1811 - Францын маршал Мишель Ней Англи-Португалийн цэргийн хүчийг Рединагын тулаанд буулган авчээ.
- 1864 - Америкийн иргэний дайн: Улаан голын ойролцоо АНУ-ын тэнгисийн цэрэг 13 хуягт онгоц, 7 буутай завиар хүчээ зузаатгажээ.
- 1881 - Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хар арьст тоглогч талбайд гарав. Шотландын шигшээ багийн Эндрью Уатсон анхны тоглолтод оролцсон байна.
- 1885 - Францын цэргийн хүч Вьетнамын Баг Нинь хотыг эзлэн авчээ.
- 1894 - Кока-Кола компани хийжүүлсэн ундааг анх удаа шилэн лонхонд савлан худалдаалж эхэлсэн байна.
- 1912 - АНУ-д Охидын скаут байгуулагдав.
- 1913 - Канберрагын өдөр: Австрали улс нийслэл хотоороо Канберраг зарлажээ.
- 1918 - Улаан Оросууд Хаант Оросын нийслэлээр 215 жил оршин тогтносон Санкт Петербург хотын нийслэл хотын статусыг буулгаж, Москваг нийслэл хотоороо дахин нэрлэв.
- 1921 - Туркийн тусгаар тогтнолын хөдөлгөөн Үндэсний их ассемблейг байгуулжээ.
- 1922 - Армени, Гүрж, Азербайжан улс нэгдэж Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Транскавказ улсыг байгуулав.
- 1928 - АНУ-ын Калифорни мужид орших "Гэгээн Френцис"-ын далан нурсаны улмаас үер бууж 431 хүн амиа алджээ.
- 1930 - Энэтхэгт Их Британи улс давсны худалдаан дээр ноёрхож байгааг эсэргүүцэн тэмцэгч Махатма Ганди тэнгисийн эрэг дагуу 200 миль газар "Давсны жагсаал"-ыг зохион байгуулав.
- 1933 - Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт ерөнхийлөгчийн хувиар анхны мэдэгдэлээ хийжээ. Тэрээр хүнд хэцүү цаг үед бүсээ чангалж, сэтгэлийн хатаар даван туулахыг уриалсан юм.
- 1934 - Эстони улсад төрийн эргэлт хийхийг завдсан Константин Патс, генерал Йохан Лайдонер нарыг аливаа нэг намд элсэж, улстөрд оролцох эрхийг бүх насаар нь хасчээ.
- 1938 - Германы цэргүүд Австрид гэнэт дайрч, эзлэн авав.
- 1940 - Өвлийн дайн: Финланд улс ЗХУ-тай Москвагын энхийн гэрээ гэгчийг байгуулж, дайнд холбоотон улс болж оролцохоор болжээ.
- 1942 - Номхон далайн дайн: Ява арлын тулаанд Австрали, Америк, Голланд, Британийн нэгдсэн команд ялалт байгуулж, Японы эзэнт гүрнийг хөөн гаргажээ.
- 1947 - АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман коммунизмыг өмгөөлж эхлэв.
- 1957 - Индонези улсын засаг Сухартогын гарт төвлөрч эхлэв.
- 1968 - Мауритиус улс Их Британиас тусгаар тогтножээ.
- 1971 - Цаг үеийн байдалтай холбогдуулан Туркийн Ерөнхий сайд Сулейман Демирел засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах баримт бичигт гарын үсэг зурав.
- 1992 - Мауритиус улс бүгд найрамдах засагтай болж, Үндэстнүүдийн холбоонд үлдэх шийд гаргажээ.
- 1993 - Энэтхэгийн Мумбай хотод цуврал дэлбэрэлт болсоны улмаас 300 хүн амиа алдаж, 100 гаруй хүн хүнд гэмтжээ.
- Умард Солонгосын цөмийн хөтөлбөр: Умард Солонгосын удирдлагууд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэн орохтой холбогдуулан цөмийн туршилт үйлдсэн газар болон лабораторийг шалгах шалгагчдыг оруулахгүй байхаар болжээ.
- 1994 - Английн төв сүм анх удаагаа эмэгтэй санваартнуудыг авч эхлэв.
- 1999 - Варшавын гэрээнд нэгдэж байсан Чех болон Унгар, Польш улсууд НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэн оржээ.
- 2003 - Сербийн Ерөнхий сайд Зоран Диндич Белград хотноо халдлагад өртөн амиа алдав.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар САРС буюу шувууны ханиад тархаж, аюултай нөхцөлд хүрсэнийг анхааруулжээ.
- 2004 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг тус улсын Үндэсний Ассемблей огцруулах шийд гаргав. Энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
- 2009 - Санхүүгийн холбогдох хууль зөрчин хөрөнгийн биржид арилжаа явуулсан гэх үндэслэлээр Бернард Медоффыг яллажээ.
- 2011 - Хүчтэй газар хөдлөлт болон цүнамигаас нэг өдрийн дараа Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын ойр хавьд цацраг идэвхит бодис алдагдаж эхлэв.
- 2019 - Их Британийн Ард нийтийн танхим Европын холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж 141 гишүүн татгалзжээ.
- 2020 - АНУ ковид-19 цар тахлаас шалтгаалан Европын орнууд руу зорчихыг хориглов.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1806 - АНУ-ын тэргүүн хатагтай Жейн Пийрс (1863 онд нас барсан)
- 1821 - Канадын гурав дахь Ерөнхий сайд Жон Эбботт (1893 онд нас барсан)
- 1824 - Орос гаралтай Германы нэрт физикч Густав Кирхов (1887 онд нас барсан)
- 1832 - Улс төрийн ухаанд аль нэг зүйлийг эсэргүүцэх үйлийг "Бойкотт" гэдэг. Өөрийнхөө нэрийг шинжлэх ухаанд мөнхөлсөн Английн хуульч Чарльз Бойкотт (1897 онд нас барсан)
- 1863 - Оросын нэрт химич Владимир Вернадский (1945 онд нас барсан)
- 1910 - Японы Ерөнхий сайд Охира Масаёши (1980 онд нас барсан)
- 1911 - Мексикийн 49 дэх Ерөнхийлөгч Густаво Диаз Ордаз (1979 онд нас барсан)
- 1917 - Америкийн кино зохиолч Миллард Кауфман (2009 онд нас барсан)
- 1923 - Олимпын гурав, дэлхийн гурван удаагийн алтан медальт Норвегийн гүйлтийн тэшүүрч Хьлмар Андерсен (2013 онд нас барсан)
- 1925 - Нобелийн шагналт Японы физикч Эсаки Лео
- 1927 - Аргентин улсын 46 дахь Ерөнхийлөгч Раул Альфонсин (2009 онд нас барсан)
- 1942 - Сербийн домогт генерал Ратко Младич
- 1947 - Олимпын алт, дэлхийн зургаан удаагийн аварга Зөвлөлтийн хүндийн өргөгч
- 1948 - Греммигийн таван удаагийн шагналт, Кеннеди төвийн хүндэтгэлийн медаль, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонт дуучин Жеймс Тейлор
- 1949 - "Галзуу хурд" цуврал киног санаачлагч, найруулагч Роб Коен
- 1953 - Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Зөвлөлтийн бөх Павел Пинигин
- 1956 - Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Норвегийн цаначин Ове Аунли
- 1959 - Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Зүүн Германы чаргачин Михайл Уолтер (2016 онд нас барсан)
- 1963 - Олимпын алт, мөнгөн медальт Бразилийн гүйгч Хоаким Круз
- Олимп, Пан Америкийн аварга Америкийн усанд сэлэгч Кенди Кости
- Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Йан Халловей
- 1968 - "Харанхуйн хөлөг баатар" киноны Харви Дент, "Олимпын уналт", "Лондонгийн уналт" киноны од, жүжигчин Аарон Экхарт
- 1979 - Олимпын аварга, хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Австралийн зүлэгний хоккейчин Жейми Дуайер
- 1987 - Олимпын аварга, дэлхийн долоон удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Жессика Харди
- 1994 - Америкийн дуучин Кристина Гримми
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 417 - Ромын пап I Инносент (төрсөн огноо тодорхойгүй)
- 604 - Ромын пап I Григорий (540 онд төрсөн)
- 1374 - Японы эзэн хаан Когон-Го (1336 онд төрсөн)
- 1925 - Бүгд найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч, доктор Сүн Ят-Сен (1866 онд төрсөн)
- 1942 - Нобелийн шагналт Английн физикч Уиллиам Хенри Брагг (1862 онд төрсөн)
- 1957 - Оскарын шагналт нэрт жүжигчин Жозефин Халл (1877 онд төрсөн)
- 1991 - Нобелийн шагналт Шведийн неврологич Рагнар Гранит (1900 онд төрсөн)
- 2002 - Киприйн хоёр дахь Ерөнхийлөгч Спирос Киприану (1932 онд төрсөн)
- 2013 - "Айронмейден" хамтлагийн бөмбөрчин Клайв Бөрр (1957 онд төрсөн)
- 2016 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Ллойд Шапли (1923 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Хятад Тайвань Гудамжинд мод тарих өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Охидын скаутын өдөр
- Маврики Үндэсний өдөр
- Умард Македон Мод тарих өдөр
- Замби Залуусын өдөр
- Цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр
Commons: 3 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан