4 сарын 2
Appearance
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 92 дахь (өндөр жил бол 93 дэх) өдөр юм. Мөн он дуустал 273 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 670 - Исламын шашны Шийтийн урсгалын хоёр дахь Имам Хассан Ибн Али хордож амиа алджээ.
- 1513 - Испанийн аялагч Хуан Понче де Леон Хойд Америкийн нутагт хүрсэн нь одоогийн АНУ-ын Флорида муж байсан юм.
- 1755 - Английн адмирал Уиллиам Жеймс Энэтхэгийн баруун эргийн Марата мужийг эзлэжээ.
- 1800 - Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Вьенна хотод анхны симфонио үзэгчдэд хүргэв.
- 1801 - Францын хувьсгал: Британийн тэнгисийн цэргүүд Данийн усан онгоцыг эзлэжээ.
- 1851 - Тайландын хаан ширээнд IV Рама суув.
- 1863 - Америкийн иргэний дайн: Виржиниа мужийн Ричмонд хотод томоохон хэмжээний бослого дэгджээ.
- 1865 - Америкийн иргэний дайн: Умард Виржиниагийн арми Петерсбургийн гурав дахь тулаанд эх газрын армийг буулган авав.
- 1900 - АНУ-ын Конгресс хэлэлцээд Пуерто-Риког хязгаарлагдмал эрхтэйгээр автономит муж болгожээ.
- 1902 - Хаант Оросын дотоод явдлын сайд Дмитрий Сипягин Санкт-Петербург дахь Маригийн ордонд бусад хорлогдон амиа алдав.
- Бүтэн цагаар ажилладаг анхны кино театр АНУ-ын Лос Анжелес хотод нээгджээ.
- 1911 - Австралийн үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулав.
- 1912 - Титаник хөлөг онгоцыг анх удаа тэнгист тавьж туршилтийн аялал үйлджээ.
- 1917 - Дэлхийн I дайн: АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон АНУ-ын Конгрессын танхимд Герман улсад дайн зарлах эсэх талаар асуулга хүргүүлэв.
- 1921 - Одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.
- 1956 - Өдрийн цагаар үзэгчдэд хүрдэг анхны савангийн дууриуд болох "As the World Turns", "The Edge of Night" кинонууд цацагдаж эхэлжээ. Дээрх кинонууд тус бүрдээ 30 минутын хугацаанд гардаг байв.
- 1972 -Алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.
- 1973 - Дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын "ЛексисНексис" үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.
- 1975 - Вьетнамын дайн: Хойд Вьетнамын цэргүүд Куанг Най мужид халдлага ихээр үйлдэх болсоноос шалтгаалан оршин суугчид олноор дүрвэж эхэлжээ.
- 1979 - ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.
- 1982 - Фолклендын дайн: Аргентин улс Фолклендын аралд дур мэдэн нэвтэрч хяналтаа тогтоохыг завдав.
- 1989 - ЗХУ-ын удирдагч Михайл Горбачёв Кубын нийслэл Гавана хотод удирдагч Фидель Кастротой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
- 1991 - Канадын Британийн Колумби мужийн амбан захирагчаар Рита Жонсон сонгогдов. Ингэснээр Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны улстөрч болжээ.
- 1992 - Нью-Йоркын зартай гэмт бүлэглэлийн толгойлогч Жон Готтиг аллага, хүн дарамтлах хэргээр бүх насаар нь хорих ял оноов.
- 2002 - Израйлийн цэргүүд Палестины мэдэлд байдаг Уугуул оршин суугчдын сүмд халджээ.
- 2004 - Исламын террористууд Испанийн нийслэл Мадрид хотын хурдын замд бөмбөг дэлбэлэв.
- 2012 - АНУ-ын Калифорни мужийн Ойкосын их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээж долоон хүн амиа алдан, гурван хүн шархаджээ.
- 2015 - Кенийн Гариссагийн их сургуульд буутай этгээд халдан гал нээж 148 хүн амиа алдан, 79 хүн шархдав. Амиа алдагсдын дийлэнх нь оюутнууд байсан гэдэг.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 742 - Франкын домогт хаан Шарльмайн (814 онд нас барсан)
- 1725 - Италийн аялагч, зохиолч Жиакомо Касанова (1798 онд нас барсан)
- 1805 - Данийн суут зохиолч, богино өгүүллэгийн мастер Ханс Кристиан Андерсен (1875 онд нас барсан)
- 1838 - Францын 45 дахь ерөнхий сайд Леон Гамбетта (1882 онд нас барсан)
- 1840 - Францын нэрт зохиолч Эмиль Зола (1902 онд нас барсан)
- 1862 - Нобелийн шагналт Америкийн философич Николас Марри Батлер (1947 онд нас барсан)
- 1875 - Автомашины алдарт "Крайслер" брендыг үндэслэгч Уольтер Крайслер (1940 онд нас барсан)
- 1914 - Академийн наадмын шагналт, Их Британийн нэрт жүжигчин Алек Гиннесс (2000 онд нас барсан)
- 1919 - Олимпын аварга Аргентины марафонч Делфо Кабрера (1981 онд нас барсан)
- 1927 - Дэлхийн боксын хөнгөн болон дунд жингийн аварга Америкийн боксчин Кармен Басилио (2012 онд нас барсан)
- 1939 - Америкийн нэрт дуучин Марвин Гей (1984 онд нас барсан)
- 1940 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Хойд Америкийн хошой аварга Канадын уран гулгагч Дональд Жексон
- 1945 - Академийн наадмын шагналт жүжигчин Линда Хант
- 1957 - Америкийн мэргэжлийн бейсболын алдарт "Нью Йорк Янкийс" багийн хамтран эзэмшигч Хенк Стайнбреннер
- 1959 - Олимпын аварга, Европын хошой аварга, дэлхийн хүрэл медальт Италийн марафонч Желиндо Бордин
- Академийн наадмын шагналт найруулагч Девид Фрэнкел
- 1962 - "Шийлдийн тусгай хүчин", "Төмөр хүн" киноны од Кларк Грегг
- 1966 - Английн нэрт хөлбөмбөгч Тедди Шерингем
- 1971 - Австралийн нэрт теннисч Тодд Вүүдбридж
- 1975 - Олимпын хошой аварга, хүрэл медальт Германы завьч Катрин Стомпоровски
- 1977 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Шведын холын зайн цаначин Пер Элоффсон
- 1982 - Девисийн цомын гурван удаагийн аварга Испанийн теннисч Девид Феррер
- 1984 - Дэлхийн аварга, Европын хошой аварга Унгарын тулгууртай харайгч Нора Барта
- 1985 - Олимп, тивийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Канадын уран гулгагч Стефан Ламбиел
- 1986 - Голландын хөлбөмбөгч Ибрахим Афеллай
- "Америкийн шүтээн" тэмцээний ялагч Лий ДиВайз
- 1987 - Парагвайн хөлбөмбөгч Пабло Агилар
- 1990 - Олимпын хошой, Дэлхийн 17, Европын 13 удаагийн аварга Оросын гимнастикч Евгения Канаева
- Боснийн хөлбөмбөгч Миралем Пьянич
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1335 - Бохемын хаан Хенри (1265 онд төрсөн)
- 1657 - Ариун Ромын эзэнт гүрний хаан III Фердинанд (1608 онд төрсөн)
- 1872 - Морзын кодыг үндэслэсэн зохион бүтээгч Самуел Морз (1791 онд төрсөн)
- 1914 - Нобелийн шагналт Германы зохиолч Пол Хейс (1830 онд төрсөн)
- 1928 - Нобелийн шагналт Америкийн химич Теодор Уиллиамс Ричардс (1868 онд төрсөн)
- 1974 - Францын 19 дэх ерөнхийлөгч Жорж Помпиду (1911 онд төрсөн)
- 1995 - Нобелийн шагналт Шведын физикч Ханнес Алфвен (1908 онд төрсөн)
- 2005 - Ромын пап II Иоан Павел (1920 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Аргентин Малвинасын өдөр
- Тайланд Тай соёлыг хамгаалах өдөр
- Беларусь Орос болон Беларус иргэдийн нэгдлийн өдөр
- Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр
- Олон улсын хүүхдийн номын өдөр
Commons: 4 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан