Jump to content

Германы төрийн далбаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.
Герман Улсын Төрийн далбаа



Далбааг таних тэмдэг: Далбааны бэлгэ тэмдэг?
Талуудын харьцаа: 3:5
Албан ёсоор хэрэглэсэн: 1919 оны 7-р сарын 3 (Германы Эзэнт Гүрэн)

буцаан авсан: 1949 оны 5-р сарын 23 (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс)

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төрийн далбаа (Герман: Flagge der Bundesrepublik Deutschland; албан ёсоор Герман: Bundesflagge монг. Холбооны Төрийн далбаа) нь Герман Улсын төрийн бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Үндсэн хуулийн 22-р зүйлд[1] хар, улаан, шар өнгөтэй байна хэмээн заасан байдаг.

Эдгээр өнгийг хэрэглэсэн 19-р зууны хувьсгалчид далбаагаа «Dreifarb» (орч. гурван өнгөт) хэмээн нэрлэж байсан нь францын «Тricolore» (орч. гурван өнгө) гэх үгний герман орчуулга юм. Мөн түүнчлэн ”Холбооны өнгөнүүд”[2] (Герман: Bundesfarben) эсвэл ярианы хэлэнд ”Германы туг” (Герман: Deutschlandfahne) гэх мэтийн нэрээр хэрэглэнэ. Далбаат завьчдын дунд Аденауэрын далбаа гэж ярих нь цөөнгүй тохиолдох ба энэ нь анхны холбооны канцлер Конрад Аденауэрыг хэлж байгаа аж.[3]

Холбооны төрийн далбааны хажуугаар бас холбооны улсын төрийн албанд зориулсан төрийн албаны далбаа, Германы Тэнгисийн Цэргийн Хүчний тэнгисийн дайны далбаа болон Бундесверийн армийн туг гэж бас бий.

Төрийн далбааны хийц ба бэлгэдэл

Германы төрийн далбаа нь хэвтээ тэнхлэг дагуу, гурван өнгөт, ижил хэмжээ бүхий гурван багана буюу судалтай, 3:5 талуудын харьцаатай далбаа юм. Төрийн далбааны өнгөнүүдийг 1949 оны тавдугаар сарын 23-нд Үндсэн хуулийн 22-р зүйл дээр хар-улаан-шар хэмээн зүйлчлэн тогтоосон байна. Худалдааны далбаа нь холбооны төрийн далбаатай ижил.

Систем Хар Улаан Шар
Pantone Black 485 Yellow: 765 g,
Red 032: 26 g,
Black: 11 g,
transp. White: 198 g,
бусдаар 7405
RAL[4] 9005
Гүн хар
0A 0A 0D
3020
Зам тээврийн улаан
C1 12 1C
1021
Рапсын шар
EE C9 00
CMYK 0-0-0-100 0-100-100-0 0-12-100-5
RGB 0,0,0 255,0,0 255,204,0
HTML #000000 #FF0000 #FFCC00

Түүх

Дундад зууны далбаа

Хар, улаан, шар өнгөний хослол бүхий сүлдийг дундад зууны үеэс хэрэглэж байсан баримтууд бий. Германы төрийн далбааны өмнөх хувилбар Ариун Ромын Эзэнт Гүрний дарцаг юм. Дайн болох үед морьт цэргийн туг эсвэл хаан өөрөө оролцвол эзэн хааны туг дээрх туган дээр нэмэгдэнэ.

  • Дундад зууны дундаас 1410 он хүртэл: хар өнгөтэй, нэг толгойтой, улаан хошуу, улаан савартай бүргэдийг алтан шар дэвсгэр өнгөн дээр (сүлд судлалд: алтан дээр улаан зэвсэгтэй (хошуу, савар) хар бүргэд). Энэ бүргэд нь хар-шар өнгөний хослол дээр суурилах бөгөөд энэ нь Герман-Ромын ханы төрийн бэлгэдэл байв.
  • Дундад зууны төгсгөл 1410-1806: хар өнгөтэй, хоёр толгойтой, улаан зэвсэгтэй бүргэдийг шар дэвсгэр өнгөн дээр дүрсэлсэн. Бүргэдийн хоёр толгой нь Ариун Ромын Эзэнт Гүрний хаант ба хант улсуудын хаан буюу ханыг бэлгэдэх ба энэ нөгөө талаас европын хангууд дотроос өөрсдийгөө илүү гэдгийг илэрхийлсэн утга агуулгатай аж. 1806 оноос хойш хос бүргэд нь Австрийн төрийн бэлгэ тэмдэг болсны учир нь олон зууны турш ромын эзэн хааны суудал австрийн германчуудын мэдэлд байснаас уламжлалтай ажээ.

Шинэ эриний далбаа

Хар-улаан-шар далбааны бас нэг эх нь 1813 онд Наполеоны эсрэг чөлөөлөх дайнд оролцсон Лютцовын чөлөөт корпусын цэргүүдийн дүрэмт хувцас байв. Энэхүү корпус нь бараг ихэнх нь оюутан байсан ба тэд Германыг булаан эзлэх гэсэн Францын эсрэг боссон юм. Эдгээр оюутнууд нь германы газар бүрээс ирсэн сайн дурынхан байсан учраас тэдэнд дүрэмт хувцас гэж байхгүй, янз бүрийн өнгөтэй дүрэмт болон энгийн хувцастай ирсэн тул тэднийг удирдаж байсан Пруссийн хошууч Адольф фон Лютцов нэг өнгөтэй болгохын тулд бүгдийнх нь хувцсыг хараар буджээ. Дээрээс нь шар (зэсэн өнгө) өнгийн товч, улаан өнгийн ханцуйны нударга ба хувцасны энгэрийн зөрүүлэгийн дарах талыг улаан болгов. Үүнийг нийтийн хүртээл болоход нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь эдгээр өнгө нь Ариун Ромын Эзэнт Гүрний тугны өнгөтэй ижил байсантай холбоотой аж.[7]

Энэ өнгөний хослол нь чөлөөлөх дайны дараа ардын дунд хэлц болон үлджээ:

„Боолчлолын харанхуйгаас (хар) цуст (улаан) тулалдаанаар дамжин гэрэлт (шар) эрх чөлөө рүү
(Герман: Aus der Schwärze (schwarz) der Knechtschaft durch blutige (rot) Schlachten ans goldene (gold) Licht der Freiheit.“

Хамбахын баяр дээрх далбаа, шар нь дээрээ (1832 он). Энэ зургийн эх хувь нь хар цагаан зураг бөгөөд магадгүй өнгө оруулахдаа буруу оруулсан байх гэж үздэг.[8]

Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдааны дөрвөн жилийн ойн өдөр буюу 1817 оны аравдугаар сарын 18-нд германы өнцөг булан бүрээс ирсэн хэд хэдэн их сургуулийн багш, таван зуу гаран оюутны хамтаар улаан-хар-улаан далбаан дор «бүрэн бүтнээрээ л зөвхөн энх тунх оршино» гэсэн лоозонтойгоор Айзенахын Вартбург руу (Вартбургийн баяр) нэгдсэн эзэнт улс, эрх чөлөөнийхөө төлөө жагсчээ. Уг далбааны дундах улаан хэсэг дээр «Германы эргэн төрөлт» гэсэн бичээстэй байсан нь оролцогчдын зорилго нь герман үндэстний улсыг байгуулахыг санаархсан санаархал гэдэг нь ойлгомжтой байлаа.

Германы Холбоо

Хар-улаан-шар далбаа нь 19-р зууны эхний хагаст Германы Холбооны (1815-1866 он) үед л германчуудын үндэсний өнгө болон хэвшин тогтжээ. 1848 оны гуравдугаар сарын 9-нд болсон Бундестагийн хурал дээр албан ёсоор улсын далбааны өнгө болгон, өнгөний судлыг хэвтээ чигт байхаар тогтов.

1860-аад оны сүүлээр Хунтайж Адальберт фон Прусс Германы төрийн далбааны янз бүрийн хувилбарыг бүтээсэн байдаг.[9]

Хойд Германы Холбоо ба Германы Эзэнт Гүрэн

1866 оноос хойш герман улсууд дотроос хамгийн нөлөө бүхий улс нь Прусс байсан ба Германы нэгдсэн улсыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн байгуулахыг зорьж байлаа. Үүнд хүрэхийн тулд хийсэн хамгийн том алхам бол 1867 онд Хойд Германы Холбоог байгуулсан явдал байв.

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Германы төрийн далбаа – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

  1. gesetze-im-internet.de: Grundgesetz für die Bundesrepublik Deutschland Art 22
  2. Die Bundesfarben (Memento 11. Дөрөвдүгээр сар 2015 цахим архивт). Artikel vom 18. Juni 2008 im Portal protokoll-inland.de, abgerufen am 4. April 2015
  3. Flags of the World: Germany – Fahnen. хандсан 26. Зургаадугаар сар 2010.
  4. Die angegebenen RGB-Farbwerte entsprechen den offiziellen sRGB-Werten der RAL-Farben. Daneben sind die offiziellen CIE-xyY-Werte dargestellt, umgerechnet in sRGB mit absolut kolorimetrischem Rendering intent; der gelbe Farbton musste dabei leicht dem sRGB-Gamut angepasst werden. Da das Corporate-Design für Online-Inhalte allerdings anders definiert ist (siehe RGB-Farben rechts), ist dies nur als Anhaltspunkt für das Aussehen gedruckter Flaggen zu verstehen.
  5. Flags of the World: Imperial War Flag or St. George’s Flag (Sankt Georg Fahne)
  6. Whitney Smith: Flags Through the Ages and Across the World, 1975, ISBN 978-0-07-059093-9.
  7. Ferdinand Freiligrath schreibt in seinem Gedicht Schwarz-Rot-Gold: „Das ist das alte Reichspanier, Das sind die alten Farben!“ (aus: Neuere politische und soziale Gedichte, 1849–1851.)
  8. War die Deutschlandfahne ursprünglich Gold-Rot-Schwarz? In: Handelsblatt. хандсан 2. Наймдугаар сар 2016.
  9. Deutsches Schiffahrtsarchiv 2, 1978 (= Schriften des Deutschen Schiffahrtsmuseums, Band 9), Neubecker, Ottfried: Gesamtdeutsche Flaggenpläne. Nach den bisher unbekannten Entwürfen des Prinzen Adalbert von Preußen dargestellt. 1848–1850. S. 207–213.