Jump to content

Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага
ISO стандартыг хэрэглэж байгаа улс үндэстний хамаарлын карт
Тайлбар:
Ногоон: Үндсэн гишүүн улсууд
Шар ногоон: Дэмжигч гишүүн улсууд
Улаан: Ажиглагч статустай улсууд
Хар: ISO гишүүн бус улсууд

Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага - товчоор ISO (грек хэлээр isos ‚тэнцүү‘;[1] англиар: International Organization for Standardization) - нь олон улсын стандартын байгууллагуудын нэгдэл бөгөөд бүх салбарын олон улсын стандартыг боловсруулдаг. Гэхдээ энд цахилгаан, электроник орохгүй учир нь олон улсын цахилгааны теxникийн комисст хамаатай, мөн харилцаа холбооны салбар орохгүй бөгөөд түүнийг олон улсын харилцаа холбооны нэгдэл хариуцдаг. Энэ гурван байгууллага нь нийлээд дэлхийн стандартжуулалтын нэгдэлийг ( World of Standards Cooperation товчоор: WSC) үүсгэдэг.

ISO нэрийн товчлолын гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

Олон улсын стандартжуулалтын байгууллага гэсэн нэрийн орчуулга нь тухайн хэлнээс хамааран өөр өөр байдаг. Жишээлбэл: IOS (International Organization for Standardization) англиар, эсвэл OIN (Organisation internationale de normalisation) францаар. Тиймээс нэгдсэн богино товчлол ISO гэж сонгосон ба энэ нь грекээр isos гэсэн үгнээс гаралтай "адил, тэнцүү, ижил" гэсэн утгатай үг юм. Ингэж энэхүү товчилсон үгийг нь бүх хэлээр бүх улс оронд нэгтгэж чадсан.

1946 оны аравдугаар сарын 14-26-г хүртэл Лондон хотод олон улсын үндэсний стандартжуулалтын байгууллагуудын их хурал болсон ба үүнд дэлхийн 25 улс орон оролцсон байна. Энэ хурлаар шинэ олон улсын стандартжуулалтын байгууллага бий болгох шийдвэр гарсан ба энэ байгууллага нь ISA (1926 онд байгуулагдсан энэ байгууллага нь 1942 онд үйл ажиллагаагаа зогсоон хаагдсан) болон НҮБ-ын стандартын зохицуулах хороог (UNSCC - United Nations Standards Coordinating Committee) солих зорилготой байв. Шинэ үүсгэн байгуулагдсан байгууллага нь Женевт байрлах шийдвэр гарган 1947 оны хоёрдугаар сарын 23-нд ISO үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тухайн үеийн Австрийн Стандартжуулалтын институт нь, өнөөдөр: Austrian Standards Institute (ASI) болон Швейцарын Стандартжуулалтын Холбоо хоёр нь үүсгэн байгуулагч гишүүн улсууд байжээ.

Өнөөдөр (2018 оны хоёрдугаар сарын 26-ны байдлаар) дэлхийн 161 орон ISO-д гишүүнээр төлөөлөлтэй. Эдгээрийн 119 орон нь бүрэн гишүүн (member bodies), 39 улс дэмжигч гишүүн (correspondent members) болон 3 улс ажиглагч статустай (subscriber members).[2] Гишүүн бүр нь нэг улсыг төлөөлөх ба улс бүрээс зөвхөн нэг гишүүн байдаг.

Хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Нэлээд олон стандартууд нь бусад олон улсын стандартжуулалтын байгууллагатай хамтран ажилладаг. Жишээ нь: Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC) хөгжүүлж хэвлэн гаргасан стандартууд. Ингэж бий болсон стандартуудыг тэмдэглэхдээ дундуур нь ташуу зураас зуран хооронд нь тусгаарладаг. Жишээлбэл "ISO/IEC 8859" гэх мэт.

  1. "iso.org". Archived from the original on 2010-12-27. Татаж авсан: 2015-04-18.
  2. iso.org/ISO members. ISO-Гишүүнчлэл (англиар)