Jump to content

Юу-гийн гурвалжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Юу-гийн гурвалжин. Байцааны төрлийн зургаан зүйл ургамлын генетик хамааралыг харуулна. А, В, С геномуудын хромосомуудыг өөр өөр өнгөөр ялгасан.

Юу-гийн гурвалжин нь байцааны төрлийн ургамлуудын зүйл хоорондын эволюц ба хамааралын тухай онол юм. Энэ онол нь, байцааны төрлийн удмын гурван зүйлийн геномуудаас орчин цагийн хүнсний ногооны болон тосны ургамлууд үүсдэг гэж үздэг.[1] Уг онол ДНХ ба уургуудын судалгаагаар батлагдсан.

Онолыг анх 1935 онд, Солонгос-Япон ботаникч Вүү Жан-чүүн нийтэлсэн.[2] Түүний япон нэрийг "Нагахару Юу" гэдэг байсан бөгөөд энэ нь түүний нэрний ханз үсгийн япон дуудлага юм.[3] Вүү, диплоид ба тетраплоид зүйлүүдээс синтетик гибридүүдийг гарган авсан ба үүссэн триплоидуудын хромосомууд нь яаж хосолдог болохыг тайлбарласан.

Юу-гийн гурвалжинг зурагт үзүүлэв. Энэ бүдүүвчид, байцааны төрлийн гурван зүйл ургамалыг, AA, BB, CC гэж тэмдэглэсэн, уг төрлийн удмын гурван зүйлийн геномуудаас гарган авахыг үзүүлсэн. AA, BB, CC диплоид геномууд нь дангаараа байцааны төрлийн нэг нэг зүйлийг үүсгэнэ. n нь геном тус бүрийн хромосомын тоог илэрхийлнэ. Жишээ нь, Brassica rapa A − n=10 (AA − 2n=20) тэмдэглэгээтэй. Энэ нь, ургамалын соматик эс бүр хоёр бүрэн геномын хуулбарыг (диплоид) агуулдаг ба геном бүр 10 хромосомыг агуулдаг гэсэн үг. Тэгэхээр эс болгон 20 хромосом агуулах ба диплоид учир 2n = 2x = 20 гэж бичигддэг.

Эдгээр гурав нь, тус тусдаа бие даасан зүйл боловч маш ойрын хамаатнууд учир эрлийзжих боломжтой. Харамсалтай нь эдгээр зүйлүүдийн хоорондын эрлийзжилтээс, хяналтад оруулж чадахгүй байгаа бохирдлыг тэсвэрлэх геномыг үүсгэдэггүй. Зүйл хоорондын эрлийзжүүлэлтээр тетраплоид байцааны төрлийн гурван зүйлийг гарган авдаг. Хоёр ялгаатай зүйлээс гаралтай геном учир эдгээр гибрид ургамлуудыг аллотетраплоид (хоёр өөр овгийн зүйлээс гаралтай 4-н генийг агуулдаг) гэж нэрлэдэг. Илүү нарийвчилбал, тэд, амфидиплоидууд, өөрөөр хэлбэл, байцааны хоёр өөр зүйл бүрээс нэг нэг диплоид геномыг агуулдаг. Молекуляр судалгаанаас үзэхэд, тус бүрдээ палеополиплоид болох гурван диплоид зүйл тогтоогдсон.[4]

  1. Jules, Janick (2009). Plant Breeding Reviews. Vol. 31. Wiley. p. 56. ISBN 978-0-470-38762-7.
  2. Nagaharu U (1935). "Genome analysis in Brassica with special reference to the experimental formation of B. napus and peculiar mode of fertilization". Japan. J. Bot. 7: 389–452.
  3. Archive copy (Memento 27. Есдүгээр сар 2007 цахим архивт) (Солонгос хэлээр)
  4. Martin A. Lysak, Kwok Cheung, Michaela Kitschke, and Petr Bu (October 2007). "Ancestral Chromosomal Blocks Are Triplicated in Brassiceae Species with Varying Chromosome Number and Genome Size" (PDF). Plant Physiology. 1oes (2): 402–10. doi:10.1104/pp.+107.104380. PMC 2048728. PMID 17720758. Татаж авсан: 2010-08-22.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  • Нагахару Юу. "Genome analysis in Brassica with special reference to the experimental formation of B. napus and peculiar mode of fertilization." Japanese Journal of Botany 7: 389–452 (1935).

Загвар:Байцаа