1 сарын 24
Харагдац
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 24 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 341 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 342 байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 41 - Ромын эзэнт гүрний хаан Калигулаг түүний хамгаалагчид нь хороов. Бэлгийн ёс бус хүслээрээ түүхэнд мөнхөрсөн түүнийг тойрон хүрээлэгчид нь жигшин зэвүүцдэг байжээ. Түүний аминд халдсан харуулууд түүний үеэл болох Клавдийг хаан ширээнд суулгасан юм.
- 1458 - Унгарын хаан ширээнд Маттиас Корвинус суув.
- 1679 - Английн хаан II Чарльз Хөлөг дайчдын парламентыг татан буулгав.
- 1742 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд VII Чарльз Алберт суужээ.
- 1835 - Бразил улсад Сальвадор да Бахиагаар удирдуулсан боолуудын бослого болж, тус улсад боолчлол устжээ.
- 1848 - Калифорнийн алтны халуурал: Сакраменто хотын Саттерс Миллийн ойролцоо Жеймс В.Маршалл гэгч алт олжээ.
- 1857 - Өмнөд Азийн анхны бүтэн хөтөлбөртэй их сургууль болох Калькуттын их сургууль байгуулагдав.
- 1862 - Румынь улсын нийслэлээр Бухарест хотыг нэрлэжээ.
- 1913 - Монгол Улсын Цэргийн яамнаас Өвөр Монголыг гамин цэргээс чөлөөлөхийн тул таван замаар цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөв.
- 1915 - Дэлхийн I дайн: Их Британийн дэд адмирал Девид Бийттигээр удирдуулсан тэнгисийн цэргийн анги Германы Франц фон Хипперээр удирдуулсан армитай тулжээ.
- 1918 - Хаант Оросын "Ардын төлөөлөгчдийн зөвлөл" Грегорийн тоололд шилжих шийд гаргажээ.
- 1939 - Чилийн түүхэнд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 28 мянган хүн амиа алдав.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Америк болон Их Британийн холбоотон арми Японы мэдэлд байгаа Тайландын нийслэл Бангкокыг хүчтэй бөмбөгджээ.
- 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар Касабланкагын хэлэлцээг эхлүүлэв.
- 1946 - НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлаар НҮБ-ын Цөмийн энергийн хороог байгуулахаар болжээ.
- 1947 - Грекийн ерөнхий сайдын суудалд банкир Димитрос Максимос суув.
- 1968 - Вьетнамын дайн: Австралийн тэргүүн анги нэгтлэл Хойд Вьетнамын Лонг Бин, Бьен Хоа орчимд Хойд Вьетнамын армитай тулалдаж эхлэв.
- 1972 - Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Гуамын ширэнгэнд бүгэж байсан Японы түрүүч Ёокои Шоичиг олов.
- 1978 - Цөмийн зэвсэг тээж хөөргөсөн Космос 954 пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс илэрсэн юм.
- 1984 - Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.
- 1990 - Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.
- 2003 - АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах хороо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв.
- 2011 - ОХУ-ын нийслэл Москва хотын "Домодедово" нисэх буудалд дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 180 хүн шархадсан хэрэг гарчээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 76 - Ромын эзэнт гүрний хаан Адриан (138 онд нас барсан)
- 1712 - Пруссын хаан Аугаа Фредерик (1786 онд нас барсан)
- 1848 - Оросын аугаа уран зураач Василий Суриков (1916 онд нас барсан)
- 1907 - Францын Ерөнхий сайд Морис Куве де Мөрвиль (1999 онд нас барсан)
- 1916 - Венесуэлийн 65 дахь ерөнхийлөгч Рафаел Калдера (2009 онд нас барсан)
- 1917 - Оскарын шагналт жүжигчин Эрнест Борньин (2012 онд нас барсан)
- 1940 - Германы 11 дэх Ерөнхийлөгч, улстөрч Йохим Гаук
- 1941 - Америкийн нэрт дуучин Нил Даймонд
- Нобелийн шагналт Израйлийн химич Дан Шехтман
- 1943 - Америкийн загвар өмсөгч, жүжигчин (1969 онд нас барсан)
- 1955 - Олимпын 3, Дэлхийн 7 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Жеймс Монтгомери
- 1965 - "Мөстлөгчийн үе" цуврал, "Рио" хүүхэлдэйн киног найруулсан Карлос Салданиа
- 1987 - Уругвайн шигшээ болон Испанийн "Барселона" клубын жигүүрийн довтлогч Луйз Суарез
- 1991 - Олимпын аварга, Азийн хошой аварга, Дэлхийн хошой мөнгөн медальт Хятадын бадминтонч Ли Шүэри
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 817 - Ромын пап IV Стефен (770 онд төрсөн)
- 1920 - Италийн уран зураач, барималч Амедио Модилиани (1884 онд төрсөн)
- 1965 - Их Британийн аугаа ерөнхий сайд, Нобелийн Энхтайвны шагналт Уинстон Черчиль (1874 онд төрсөн)
- 1982 - Боливийн 56 дахь ерөнхийлөгч Альфредо Овандо Кандиа (1918 онд төрсөн)
- 1983 - Оскар, Алтан бөмбөрцөг наадмын шагналт найруулагч Жорж Кукор (1899 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Румын Нэгдэлийн өдөр
Commons: 1 сарын 24 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан