Орлогын тэгш бус байдлын илтгэлцүүр
Орлогын тэгш бус байдлын илтгэлцүүр (ОТББИ) - Жини коеффициент - дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж буй Италийн статистикч Коррадо Жини анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн статистикийн тархалтын хэмжүүр. Коррадо Жини анх өөрийн 1912 оны "Хувьсах чанар болон хувьсагдахуун" (Итали: Variabilità e mutabilità) номдоо энэхүү хэмжүүрийн аргачлалыг бичиглэсэн юм.[1]
Энэ илтгэлцүүр нь 0 утгаас 1 утгын хооронд хэмжигддэг ба аль болох 0 рүү тэмүүлэхэд орлогын тэгш хувиарилагдаж буйг илтгэдэг, нөгөө талаас 1 рүү ойртоход орлогын тэгш бус хувиарилагдаж буйг илэрхийлнэ. Мөн энэ илтгэлцүүр нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, экологи, хими, хөдөө аж ахуй гэх мэт олон салбар шинжлэх ухааны судлалд хэрэглэгддэж байгаа[2].
Улс орнуудыг харьцуулах статистик хэмжигдэхүүнүүдийн нэгэн чухал үзүүлэлт хэмжигдсээр ирсэн бөгөөд сүүлийн тооцоогоор 0.23-аас (Швед улс) 0.70 хүртэл (Намиби улс) утгаар хэмжигдсэн байдаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Gini, C. (1912) Итали хэл: Variabilità e mutabilità}} (Variability and Mutability), C. Cuppini, Bologna, 156 pages. Reprinted in Memorie di metodologica statistica (Ed. Pizetti E, Salvemini, T). Rome: Libreria Eredi Virgilio Veschi (1955).
- ↑ Sadras, V. O.; Bongiovanni, R. (2004). "Use of Lorenz curves and Gini coefficients to assess yield inequality within paddocks". Field Crops Research. 90 (2–3): 303–310. doi:10.1016/j.fcr.2004.04.003.