Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх
Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх нь эмэгтэйчүүдийн сонгуульд оролцож төлөөллөө сонгох болон өөрсдөө сонгогдох эрх юм.
19-р зууныг хүртэл хүн амын 50% эзэлдэг эмэгтэйчүүдийн сонгох эрх хязгаарлагдмал (өмчтэй эсэх, гэр бүл, нийгэм дэх байр суурь гэх мэт шалтгаантай) байсан. Дараа нь эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөөх хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн. Энэ нь 20-р зууны дунд үеэс олон улсын эрх зүйд тусгагдаж эхэлсэн байна.
Хүний эрхийн түгээмэл Тунхаглал. 21-р зүйлийн [3]-д дараахь зүйлийг тодорхойлсон.
1. Хүн бүр шууд болон чөлөөтэй сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан улс орныхоо төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
2. Хүн бүр өөрийн улсад төрийн албанд тэгш эрхтэй оролцох эрхтэй.
3. Төрийн эрх мэдлийн үндэс нь ард түмний хүсэл байх ёстой; Энэ хүсэл зориг нь бүх нийтийн, тэгш сонгох эрхийн дагуу нууц санал хураалтаар, эсхүл санал өгөх эрх чөлөөг хангасан түүнтэй адилтгах бусад хэлбэрээр тодорхой үетэй, будлиангүй сонгуулиар илэрхийлэгдэх ёстой.
Олон улс дахь эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх
Эмэгтэйчүүд хамгийн анх 1718 онд сонгох, сонгогдох эрхтэй болжээ. 1718-1771 онуудад "эрх чөлөөний эрин үе"-д Шведэд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлсэн. Энэ нь зөвхөн дээдсийн эвлэлийн гишүүн бөгөөд татвар төлдөг эмэгтэйчүүдэд хамаардаг байжээ. Харин 1906 онд орчин үеийн түүхэнд эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон анхны улс нь Финланд улс юм байна. 1905 оны бослогын дараа хийгдсэн засаг захиргааны шинэчлэл нь Финландын эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил сонгох, сонгогдох эрхийг олгосон байна. Дэлхийн хамгийн анхны парламентад сонгогдсон эмэгтэйчүүд Финландад 1907 оны сонгуулиар 19 эмэгтэй парламентад суудал авч байсан түүхтэй.
Улмаар 1893 онд Шинэ Зеланд, 1902 онд Австрали, 1913 онд Норвеги, 1915 онд Дани, Исланд, 1917 онд Орос, 1918 онд Канад, 1918 онд Их Британид 30 нас хүрсэн эмэгтэйчүүд, 1919 онд Герман, Австри, 1920 онд АНУ, Албани, Чехословак, 1921 онд Швед, 1922 онд Ирланд, 1924 онд Эквадор, Монгол, 1927 онд Уругвай, 1934 онд Турк улс эмэгтэйчүүдээ сонгох, сонгогдох эрхээр хангаж эхэлжээ.
Лихтенштайн, Швейцарьт эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхийг дөнгөж 1971 онд л олж авсан байдаг ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр үнэхээр их амжилт олсон байна. Тэгвэл 1918 онд энэ эрхийг эмэгтэйчүүддээ өгсөн Азербайжанд эмэгтэйчүүд одоо болтол эрчүүдээсээ дор үнэлэгдсээр байгаа юм.
Монгол дахь байдал
Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болж байсан.
Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-аар бага байна.
Уг үзүүлэлтээр 2020 онд Монгол улс дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ. Үүнээс гадна манай улсын түүхэнд нэг ч эмэгтэй хүн аймаг, нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг.
Эмэгтэйчүүдийн сонгох эрхтэй болсон улс орнуудын жагсаалт, он жилээр
Улс | Он | Нас |
---|---|---|
Саудын Араб | 2011 | 21 нас |
Арабын Нэгдсэн Эмират | 2006 | - |
Кувейт | 2005 | 21 нас |
Оман | 2003 | 21 нас |
Бахрейн | 2002 | 18 нас |
Уоллис ба Футуна | 2001 | 18 нас |
Катар | 1997 | 18 нас |
Эритрей | 1993 | 18 нас |
Америкийн Самоа | 1990 | 18 нас |
Самоа | 1990 | 21 год |
Намиби | 1989 | 18 нас |
Төв Африкийн Бүгд найрамдах улс | 1986 | 21 нас |
Фолклендын арал | 1984 | 18 нас |
Лихтенштайн | 1984 | 18 нас |
Ирак | 1980 | 18 нас |
Маршаллын аралууд | 1979 | 18 нас |
Микронези | 1979 | 18 нас |
Палау | 1979 | 18 нас |
Гвинея-Бисау | 1977 | 18 нас |
Ангол | 1975 | 18 нас |
Вануату | 1975 | 18 нас |
Кабо-Верде | 1975 | 18 нас |
Мозамбик | 1975 | 18 нас |
Сан-Томе Принсипи | 1975 | 18 нас |
Иордани | 1974 | 18 нас |
Соломоны арлууд | 1974 | 21 нас |
Бангладеш | 1972 | 18 нас |
Швейцар | 1971 | 18 нас |
Андорра | 1970 | 18 нас |
Науру | 1968 | 20 нас |
Свазиленд | 1968 | 18 нас |
Ардчилсан Конго улс | 1967 | 18 нас |
Йемен | 1967 | 18 нас |
Кирибати | 1967 | 18 нас |
Тувалу | 1967 | 18 нас |
Ботсвана | 1965 | 18 нас |
Лесото | 1965 | 18 нас |
Ливи | 1964 | 18 нас |
Папуа — Шинэ Гвиней | 1964 | 18 нас |
Судан | 1964 | 17 нас |
Афганистан | 1963 | 18 нас |
Иран | 1963 | 16 нас |
Кени | 1963 | 18 нас |
Бүгд Найрамдах Конго улс | 1963 | 18 нас |
Экваторын Гвиней | 1963 | 18 нас |
Фижи | 1963 | 21 нас |
Марокко | 1963 | 18 нас |
Алжир | 1962 | 18 нас |
Замби | 1962 | 18 нас |
Монако | 1962 | 18 нас |
Уганда | 1962 | 18 нас |
Бурунди | 1961 | 18 нас |
Малави | 1961 | 18 нас |
Мавритани | 1961 | 18 нас |
Парагвай | 1961 | 18 нас |
Руанда | 1961 | 18 нас |
Сьерра-Леон | 1961 | 18 нас |
Бахамын арлууд | 1960 | 18 нас |
Гамби | 1960 | 18 нас |
Кипр | 1960 | 18 нас |
Тонга | 1960 | 21 нас |
Бруней | 1959 | 18 нас |
Мадагаскар | 1959 | 18 нас |
Сан-Марино | 1959 | 18 нас |
Танзани | 1959 | 18 нас |
Тунис | 1959 | 18 нас |
Буркина-Фасо | 1958 | 18 нас |
Гвиней | 1958 | 18 нас |
Чад | 1958 | 18 нас |
Лаос | 1958 | 18 нас |
Нигери | 1958 | 18 нас |
Зимбабве | 1957 | 18 нас |
Малайз | 1957 | 21 нас |
Бенин | 1956 | 18 нас |
Габон | 1956 | 21 нас |
Египет | 1956 | 18 нас |
Комор | 1956 | 18 нас |
Мали | 1956 | 18 нас |
Маврики | 1956 | 18 нас |
Сомали | 1956 | 18 нас |
Гондурас | 1955 | 18 нас |
Камбож | 1955 | 18 нас |
Этиоп | 1955 | 18 нас |
Никарагуа | 1955 | 16 нас |
Перу | 1955 | 18 нас |
Белиз | 1954 | 18 нас |
Гана | 1954 | 18 нас |
Колумби | 1954 | 18 нас |
Бутан | 1953 | 18 нас |
Гайана | 1953 | 18 нас |
Боливи | 1952 | 18 нас |
Грек | 1952 | 18 нас |
Кот-д’Ивуар | 1952 | 19 нас |
Ливан | 1952 | 21 нас |
Ангилья | 1951 | 18 нас |
Антигуа Барбуда | 1951 | 18 нас |
Гренад | 1951 | 18 нас |
Доминик | 1951 | 18 нас |
Непал | 1951 | 18 нас |
Сент-Китс Невис | 1951 | 18 нас |
Сент-Винсент ба Гренадин | 1951 | 18 нас |
Барбадос | 1950 | 18 нас |
Гаити | 1950 | 18 нас |
Босни Герцеговин | 1949 | 18 нас |
Хонконг | 1949 | 18 нас |
БНХАУ | 1949 | 18 нас |
Коста-Рика | 1949 | 18 нас |
Сирия | 1949 | 18 нас |
Израил | 1948 | 18 нас |
Өмнд Солонгос | 1948 | 19 нас |
Нигер | 1948 | 18 нас |
Сейшелын арлууд | 1948 | 17 нас |
Суринам | 1948 | 18 нас |
Аргентин | 1947 | 18 нас |
Энэтхэг | 1947 | 18 нас |
Тайвань | 1947 | 20 нас |
Мальт | 1947 | 18 нас |
Мексик | 1947 | 18 нас |
Пакистан | 1947 | 18 нас |
Сингапур | 1947 | 21 нас |
Венесуэл | 1946 | 18 нас |
Вьетнам | 1946 | 18 нас |
Гватемал | 1946 | 18 нас |
Жибути | 1946 | 18 нас |
Италия | 1946 | 18 нас |
Камерун | 1946 | 20 нас |
Умард Солонгос | 1946 | 17 нас |
Либер | 1946 | 18 нас |
Умард Македони | 1946 | 18 нас |
Тринидад Тобаго | 1946 | 18 нас |
Индонези | 1945 | 17 нас |
Хорват | 1945 | 18 нас |
Япон | 1945 | 20 нас |
Сенегал | 1945 | 18 нас |
Серби | 1945 | 18 нас |
Словени | 1945 | 18 нас |
Того | 1945 | 18 нас |
Югослави | 1945 | 18 нас |
Бермуд | 1944 | 18 нас |
Болгар | 1944 | 18 нас |
Франц | 1944 | 18 нас |
Ямайк | 1944 | 18 нас |
Доминикан | 1942 | 18 нас |
Панам | 1941 | 18 нас |
Молдав | 1940 | 18 нас |
Сальвадор | 1939 | 18 нас |
Румын | 1938 | 18 нас |
Филиппин | 1937 | 18 нас |
Чили | 1935 | 18 нас |
Куба | 1934 | 16 нас |
Мальдив | 1932 | 21 нас |
Таиланд | 1932 | 18 нас |
Бразил | 1931 | 16 нас |
Испани | 1931 | 18 нас |
Португал | 1931 | 18 нас |
Шри-Ланк | 1931 | 18 нас |
Өмнөд Африк | 1930; 1994 | 18 нас |
Турк | 1930 | 18 нас |
Эквадор | 1929 | 18 нас |
Пуэрто-Рико | 1929 | 18 нас |
Уругвай | 1927 | 18 нас |
Казахстан | 1924 | 18 нас |
Монгол | 1924 | 18 нас |
Сент-Люси | 1924 | 18 нас |
Тажикистан | 1924 | 18 нас |
Туркменистан | 1924 | 18 нас |
Узбекистан | 1924 | 18 нас |
Мьянма | 1922 | 18 нас |
Албани | 1920 | 18 нас |
Чех | 1920 | 18 нас |
Словак | 1920 | 18 нас |
АНУ | 1920 | 18 нас |
Армени | 1919, 1921 | 20, 18 нас |
Белорусь | 1919 | 18 нас |
Бельги | 1919/1948. | 18 нас |
Люксембург | 1919 | 18 нас |
Нидерланд | 1919 | 18 нас |
Швед | 1919 | 18 нас |
Украин | 1919 | 18 нас |
Эстони | 1919 | 18 нас |
Австри | 1918 | 16 нас |
Азербайжан | 1918 | 18 нас |
Их Британи | 1918 | 18 нас |
Унгар | 1918 | 18 нас |
Герман | 1918 | 18 нас |
Гүрж | 1918 | 18 нас |
Ирланд | 1918 | 18 нас |
Киргиз | 1918 | 18 нас |
Латви | 1918 | 18 нас |
Литва | 1918 | 18 нас |
Польш | 1918 | 18 нас |
Канад | 1917 | 18 нас |
Орос | 1917 | 18 нас |
Дани | 1915 | 18 нас |
Исланд | 1915 | 18 нас |
Норвеги | 1913 | 18 нас |
Финланд | 1906 | 18 нас |
Австрали | 1902 | 18 нас |
Кукын арлууд | 1893 | 18 нас |
Шинэ Зеланд | 1893 | 18 нас |
Мэн арал | 1881 | 16 нас |
Питкэрн арлууд | 1838 | 18 нас |
Виргины арлууд (АНУ) | Мэдээлэлгүй | 18 нас |
Макао | Мэдээлэлгүй | 18 нас |
Аруба | Мэдээлэлгүй | 18 нас |
Виргины арлууд (Их Британи) | Мэдээлэлгүй | 18 нас |
Зүүн Тимор | Мэдээлэлгүй | 17 нас |
Гернси | -/- | 18 нас |
Гибралтар | 18 нас | |
Гренланд | 18 нас | |
Гуам | 18 нас | |
Жерси | 16 нас | |
Кайманы арлууд | 18 нас | |
Кокосбн арлууд | 18 нас | |
Фарерын арлууд | 18 нас | |
Францын Полинези | 18 нас | |
Ватикан | -/- | |
Майотта | Мэдээлэлгүй | 18 нас |
Черногор | 18 нас | |
Монтсеррат | 18 нас | |
Нидерландын Антилийн арлууд | 18 нас | |
Шинэ Каледони | 18 нас | |
Ниуэ | 18 нас | |
Норфолк арал | 18 нас | |
Умард Марианы арлууд | 18 нас | |
Сен-Бартелеми | 18 нас | |
Гэгээн Хэлэна арал | -/- | |
Сен-Мартен | Мэдээлэлгүй | 18 нас |
Сен-Пьер Микелон | 18 нас | |
Токелау | 21 нас | |
Теркс Кайкос | Мэдээлэлгүй | 18 нас |